СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 10 настай хүүхдийг автомашин мөргөж, гэмтээжээ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 10 настай хүүхдийг автомашин мөргөж, гэмтээжээ
06 сарын 10, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 10 настай хүүхдийг автомашин мөргөж, гэмтээжээ

2026 оны 6 сарын 09

Arslan.mn

Цагдаагийн байгууллагад 2026 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Автомашинд хүүхэд мөргүүлчихлээ” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Шалгалтын явцад “Делика” маркийн тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнд оролцож явахдаа явган хүний гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч байсан 10 настай явган зорчигчийг мөргөж, гэмтээсэн нөхцөл байдал тогтоогдож, уг хэрэгт Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсээс шалгалтын ажиллагааг явуулж байна.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.5 дахь хэсэгт “Явган зорчигч нь 10 хүртэлх насны хүүхдийг замын хөдөлгөөнд харгалзаж явахдаа (энэ дүрмийн 5.4-т заасны дагуу жагсаалаар авч яваагаас бусад тохиолдолд) өөрөөсөө салгахгүй /хөтлөх, тэврэх, үүрэх, хүүхдийн тэргэнд түрэх гэх мэт/ авч явна” гэж заасан байдаг.

Иймд эцэг, эх, асран хамгаалагчид бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, замын хөдөлгөөнд оролцуулахдаа заавал хамт байж, аюулгүй байдлыг нь хангахыг анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669289
0 эможи

Хүүхэд гүйнэ
2026-06-09 14:10
Хүүхэд гүйнэ. Манай түгжрэлтэй зам дээр их хурдтай явах шаардлагагүй. Гарцгүй газраар ч гэсэн хүүхэд гүйнэ шүү гэсэн бодолтой болгоомжтой явах нь жолоочийн үүрэг шүү.
keyboard_arrow_up