Вьетнамын иргэн Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтэрчээ
2026 оны 6 сарын 09

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын иргэн Ch V нь энэ оны хоёрдугаар сарын 22-ны өдөр ...аймгийн нутаг дэвсгэрт хилийн шалган нэвтрүүлэх боомтгүй газраар Монгол Улсад нэвтэрчээ.
Тэрбээр нууцаар, зохих баримт бичиггүйгээр Монгол Улсын хилийг давж Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу нэвтэрсэн тул түүнд Эрүүгийн хуулийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх)-т зааснаар хэрэг үүсгэн яллах дүгнэлт үйлдсэн байна. Прокурорын байгууллагаас хэргийг шалгаж дуусаад Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд шилжүүлжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1
669283
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:
