2026 онд хийгдэх инженер хангамжийн ажлуудын нөхөн сэргээлт, аюулгүй байдлыг бүрэн хангахыг үүрэг болголоо 2026 онд хийгдэх инженер хангамжийн ажлуудын нөхөн сэргээлт, аюулгүй байдлыг бүрэн хангахыг үүрэг болголоо
06 сарын 09, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

2026 онд хийгдэх инженер хангамжийн ажлуудын нөхөн сэргээлт, аюулгүй байдлыг бүрэн хангахыг үүрэг болголоо

2026 оны 6 сарын 08

Arslan.mn
Улаанбаатар хотын Ерөнхий Менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ч.Мэндбаяр өнөөдөр Улаанбаатар хотын Ус, Дулаан, Цахилгаан, Мэдээлэл холбоо, Авто зам, Замын хөдөлгөөн, Үерийн далангийн ашиглалт хариуцсан байгууллагуудын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар 2026 онд хийгдэх төлөвлөгөөт засварын ажлуудын явцын мэдээлэлтэй танилцаж холбогдож шийдвэрүүдийг гаргаж, чиглэл болголоо.
Тодруулбал: Төрийн байгууллагуудын ажлын уялдааг хангаж, иргэдэд чирэгдэлгүй үйлчилгээг үзүүлж, төлөвлөгөөт засварын хугацаандаа ажлыг чанартай хийж гүйцэтгэх, нөхөн сэргээлтийг шуурхай гүйцэтгэх, засварын үед хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг хангаж ажиллахыг анхаарууллаа.
Мөн засвар үйлчилгээний ажлыг 2026 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гэхэд бүрэн хийж дуусгахыг үүрэг болголоо.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669273
0 эможи

keyboard_arrow_up