Бусдын тээврийн хэрэгсэлд нуугдан улсын хил нэвтэрсэн хэргийг ШҮҮХЭД шилжүүллээ Бусдын тээврийн хэрэгсэлд нуугдан улсын хил нэвтэрсэн хэргийг ШҮҮХЭД шилжүүллээ
06 сарын 09, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

Бусдын тээврийн хэрэгсэлд нуугдан улсын хил нэвтэрсэн хэргийг ШҮҮХЭД шилжүүллээ

2026 оны 6 сарын 08

Arslan.mn

Прокурорын байгууллага 2026 оны зургаадугаар сарын 02-ны өдрөөс зургаадугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 45,412 эрүүгийн хэрэгт хяналт тавьсан. 

Дээрх хугацаанд 1,074 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 797 хэрэг шинээр нээж, 329 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 124, Өмчлөх эрхийн эсрэг 107, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 50, Хүний амьд явах эрхийн эсрэг 11, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 10, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг болон Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг тус бүр 8, Авлигын эсрэг гэмт  хэрэг 4, Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг болон Эдийн засгийн гэмт хэрэг тус бүр 2, Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг, Соёлын өвийн эсрэг тус бүр 1 яллах дүгнэлт үйлдсэн байна.

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс тодруулбал:

  • Д.А нь 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Замын-Үүдийн авто замын боомтоор Г.Д-тай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн түүний эзэмшиж байсан тээврийн хэрэгсэлд нуугдан, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтэрсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 (Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх)-т зааснаар, яллах дүгнэлт үйлдэж, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхэд;

  • Э.Б нь 2025 оны наймдугаар сард НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын II жагсаалтад багтсан, дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан  хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;

  • У.М нь 2025 оны есдүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын II жагсаалтад багтсан, дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, улмаар тээврийн хэрэгсэлдээ хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;

  • Г.С нь 2026 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын II жагсаалтад багтсан, дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669272
0 эможи

keyboard_arrow_up