Транс тосны хяналтын тухай хуультай болох өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэллээ Транс тосны хяналтын тухай хуультай болох өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэллээ
06 сарын 09, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

Транс тосны хяналтын тухай хуультай болох өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэллээ

2026 оны 6 сарын 08

Arslan.mn

УИХ-ын D-Parliament цахим платформд иргэн Жазагийн Амарсанаа Транс тосны тухай хуультай болон санаачилга гаргаж, нийтийн өргөдөл гаргажээ.

Өнөөдрийн байдлаар уг өргөдөлд 4700 иргэн дэмжиж, санал өгөөд байна.

Иргэдийн санал авах хугацаа 2026 оны 5-р сарын 30-ны өдөр эхэлсэн бөгөөд 30 хоногийн хугацаанд 100 мянган иргэний санал авбал уг асуудлыг УИХ-аар хэлэлцэх эрх зүйн зохицуулалттай.

Санал өгөх линк: Транс тосны хяналтын тухай - НИЙТИЙН ӨРГӨДЛИЙН СИСТЕМ

Тайлбар:
Сүүлийн жилүүдэд зүрх судасны өвчин, таргалалт, чихрийн шижин, бодисын солилцооны эмгэг, цусны даралт ихсэх зэрэг өвчлөл Монгол Улсад эрчимтэй нэмэгдэж байгаа нь хүнсний аюулгүй байдал, тэр дундаа үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн дэх транс тосны хэрэглээтэй шууд холбоотой талаар олон улсын судалгаанууд тогтоосон байна. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас транс тосыг хүн төрөлхтний эрүүл мэндэд аюултай хүнсний найрлага гэж үзэн улс орнуудад хууль эрх зүйн зохицуулалт хийхийг зөвлөсөн бөгөөд олон улс транс тосны агууламжийг хязгаарлах, бүрэн хориглох бодлого хэрэгжүүлж эхлээд байна. Бид иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө зайлшгүй санаачлах шаардлагатай хууль мөн тул 2018 оноос хойш судалгаа хэлэлцүүлгүүд явуулсан билээ. Та бүхнээс эрүүл ирээдүйн төлөө дэмжлэг хүсч байна.

Arslan.mn

 

 

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669268
0 эможи

keyboard_arrow_up