Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчийн сонсгол болно Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчийн сонсгол болно
06 сарын 09, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчийн сонсгол болно

2026 оны 6 сарын 08

Arslan.mn

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг өнөөдөр 14.00 цагт Төрийн ордны “Үндсэн хууль” танхимд зохион байгуулна. 

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд Д.Ариунболд, Ж.Болд, Д.Давааням, Д.Мөнхзориг нарыг нэр дэвшүүлээд байна.

Сонгуулийн ерөнхий хороо нь есөн гишүүнтэй байх бөгөөд хоёр нь орон тооны, долоо нь орон тооны бус байх хуулийн зохицуулалттай. Харин СЕХ-ны гишүүдийн тавыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, хоёрыг Ерөнхийлөгч, хоёрыг Улсын дээд шүүх төрийн жинхэнэ албан хаагчдаас санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар томилдог.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669255
0 эможи

keyboard_arrow_up