Согтуугаар жолоо барьж 7 автомашин мөргөсөн этгээдийг саатуулжээ
2026 оны 6 сарын 05

Цагдаагийн байгууллагад 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 08:00 цагийн орчимд “байрны гадна зогсож байсан автомашинуудыг мөргөсөн байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Дуудлага, мэдээллийн дагуу шалгахад, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 16 дугаар байрны автомашины зогсоолын хэсэгт “Toyota Prius” маркийн автомашины жолооч Б /эрэгтэй/ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, нийт 7 автомашиныг мөргөсөн байна.
Уг этгээдийг саатуулан, Тээврийн цагдаагийн албаны Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтэст материалжуулан шалгаж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1
669232
1 эможи
Төрмөнх
2026-06-05 16:28
Насаар н хиивэл таарна йнгэж яаваад хүн мөрөгвөл яахуу
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:
