“Шилдэг хэсгийн байцаагч-2026“ тэмцээн үргэлжилж байна
2026 оны 6 сарын 05

Алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, мэдлэг, бэлтгэлжилтийг сорьсон "Шилдэг хэсгийн байцаагч-2026" тэмцээн хоёр дахь өдрөө амжилттай үргэлжилж байна.
Оролцогчид бодит нөхцөл байдалд суурилсан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, компьютерийн хэрэглээний ур чадвар, эсээ бичлэг, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр төлөвлөгөө боловсруулах болон бие бялдрын бэлтгэлжилтийн төрлүүдэд мэдлэг, ур чадвараа сорин өрсөлдөж байна.
Тэмцээнд оролцож буй 39 алба хаагч мэргэжлийн мэдлэг, харилцаа хандлага, асуудал шийдвэрлэх чадвар, хурд хүчээ дайчлан өрсөлдөж байгаа бөгөөд тэмцээн /2026.06.05/ өдөр хүртэл үргэлжилнэ.






Мэдээнд өгөх таны үнэлгээ?
669227
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:
