Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүхэн байна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүхэн байна.
Өнөөдрийн 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +10...+15 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +25...+30 градус, Увс нуурын хотгор, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +20...+25 градус, бусад нутгаар +16...+21 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +12...+14 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ, бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +12...+14 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ, бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. +10...+12 градус дулаан байна.
