“Таван тансаг” нэртэй мөрийтэй тоглоомын клуб байгуулсан этгээдэд яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ

Прокурорын байгууллага 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 5 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 46,617 эрүүгийн хэрэгт хяналт тавьжээ.
Дээрх хугацаанд 1,655 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 1,045 хэрэг шинээр нээж, 511 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.
Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 215, Өмчлөх эрхийн эсрэг 155, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 77, Хүний амьд явах эрхийн эсрэг 15, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 10, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг, Хүрээлэн байгаа орчны эсрэг, Авлигын эсрэг гэмт хэрэг тус бүр 9, Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг болон Эдийн засгийн гэмт хэрэг тус бүр 4, Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг 2, Хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг болон Үндэсний аюулгүй байдлын эсрэг тус бүр 1 хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байна.
Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэргээс тоймлон хүргэвэл:
Т.Ж нь “Таван тансаг” нэртэй мөрийтэй тоглоомын клубийг байгуулж, С.Х нарын 4 хүнтэй бүлэглэж, тэдгээрийн үүрэг, оролцоог хуваарилж, цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мөрийтэй тоглоом зохион байгуулах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;
