Ланд 300-гийн хуурамч сугалаа зохион байгуулж 7210 иргэнийг залилжээ Ланд 300-гийн хуурамч сугалаа зохион байгуулж 7210 иргэнийг залилжээ
05 сарын 30, Бямба
Өнөөдөр тойм

Arslan.mn

Ланд 300-гийн хуурамч сугалаа зохион байгуулж 7210 иргэнийг залилжээ

2026 оны 5 сарын 30

Arslan.mn

Нэр бүхий олон дагагчтай цахим хуудсаар дамжуулан Х нарын бүлэг этгээдүүд нь Ланд 300 маркийн тээврийн хэрэгслийн хонжворт сугалааг хуурамч байдлаар зохион байгуулж өөрийн хамаарал бүхий хүнийг азтанаар шалгаруулж, сугалаанд оролцсон 7210 иргэнийг залилсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдон шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. 

Мөрдөн шалгах албаны залилах гэмт хэрэгтэй тэмцэх газар нь Сангийн яам, Монополын эсрэг газар, Татварын ерөнхий газартай хамтран цахим орчинд эд мөнгөний хонжворт сугалаа гаргах ажлыг зохион байгуулдаг 30 гаруй аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалтын  ажлыг зохион байгуулсан ба гэмт хэргийн шинжтэй үйлдлийг илрүүлэн холбогдох мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. 

Тусгай зөвшөөрөлгүй иргэн аж ахуй нэгж нь энэ төрлийн хонжворт сугалааг зохион байгуулж залилах гэмт хэрэг үйлдэх тохиолдол ихээр бүртгэгдэж байгаа тул иргэд та бүхнийг энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669134
0 эможи

keyboard_arrow_up