18 насанд хүрсэн иргэн жолооч бэлтгэх сургалтад хамрагдсанаар мопед, скүүтэр унах эрхтэй болно 18 насанд хүрсэн иргэн жолооч бэлтгэх сургалтад хамрагдсанаар мопед, скүүтэр унах эрхтэй болно
05 сарын 29, Баасан
Өнөөдөр тойм

Arslan.mn

18 насанд хүрсэн иргэн жолооч бэлтгэх сургалтад хамрагдсанаар мопед, скүүтэр унах эрхтэй болно

2026 оны 5 сарын 29

Arslan.mn

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг өчигдөр буюу энэ сарын 28-ны өдөр хэлэлцсэн бөгөөд санал дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэлж дууссан. 

Байнгын хорооноос санал хураалгахаар бэлтгэсэн зарчмын зөрүүтэй санал хураав. 

1. Цахилгаан дугуй, цахилгаан скүүтэр, хувь хүний бичил цахилгаан тээврийн хэрэгсэл гэсэн нэр томьёог хуулийн төслийн тохиолдол бүрд мопед, түүний төрөлд хамаарах скүүтэр, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэл гэж өөрчлөх гэснийг дэмжье гэсэн санал томьёоллоор санал хураав. Санал хураалтад 93 гишүүн оролцсоноос 80.6 хувийн саналаар дэмжигдлээ. 

2. Нийтийн хэрэгцээний мопед, түүний төрөлд хамаарах скүүтэр, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийн үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээд нь аймаг, нийслэлийн засаг даргатай байгуулсан гэрээний үндэс дээр үйл ажиллагаа эрхэлнэ. 

-Дээрх үйл ажиллагааг эрхлэхтэй холбоотой төлбөр хураамж, зорчих бүсчлэл, зогсоолын талбайн байршил зэрэг талуудын эрх үүрэг, харилцааг зохицуулсан байна. 

-Гэрээний нөхцөл шаардлагыг хангаж ажиллаагүй бол аймаг, нийслэлийн засаг дарга нь үйл ажиллагааг түр зогсоох эсвэл гэрээг цуцлах арга хэмжээг авна гэснийг дэмжье гэсэн санал томьёоллоор санал хураав. 78.5 хувийн саналаар дэмжив.

3.Мопед, түүний төрөлд хамаарах скүүтэр, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцогч  энэ хуульд тусгайлан зааснаас бусад эрх үүргийг, замын хөдөлгөөний дүрэм болон холбогдох хуульд заасан журмыг дагуу зохицуулна. 

-Монгол Улсад мопед, түүний төрөлд хамаарах скүүтэр, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг 18 буюу түүнээс дээш  насны хүн жолоодож, замын хөдөлгөөнд оролцох эрхтэй. 

-Мопед, түүний төрөлд хамаарах скүүтэр, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийн жолооч нь энэ хуулийн 12.4-т заасан тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх журам, сургалтын хөтөлбөрийн дагуу сургалтад хамрагдаж, жолооч бэлтгэх сургалтын байгууллагын бүртгэл мэдээллийн санд бүртгүүлсэн байна. 

-Мопед, түүний төрөлд хамаарах скүүтэр, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Автотээврийн тухай хуулийн 17.1.2-т заасан журмын дагуу бүртгүүлэх үүрэгтэй. 

-Эцэг эх асран хамгаалагч 18  нас хүрээгүй хүүхдийг мопед, түүний төрөлд хамаарах скүүтэр, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх үүрэгтэй гэснийг  дэмжье гэсэн санал томьёоллоор санал хураав. Энэ үеэр УИХ-ын Г.Лувсанжамц гишүүн үг хэлэхээр нэрээ өгсөн байсан тул 74.2 хувийн саналаар дэмжигдсэн байсныг хүчингүйд тооцов.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669126
0 эможи

keyboard_arrow_up