7 настай хүүхэд машинд мөргүүлсэн хэргийг шалгаж байна 7 настай хүүхэд машинд мөргүүлсэн хэргийг шалгаж байна
05 сарын 29, Баасан
Өнөөдөр тойм

Arslan.mn

7 настай хүүхэд машинд мөргүүлсэн хэргийг шалгаж байна

2026 оны 5 сарын 29

Arslan.mn

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт автомашинд хүүхэд мөргүүлсэн ноцтой осол гарчээ.

Тодруулбал, 2026 оны тавдугаар сарын 28-ны өдөр Цагдаагийн байгууллагад “Автомашинд хүүхэд мөргүүлчихлээ” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Шалгалтын явцад, “Toyota Prius” маркийн тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнд оролцох үедээ явган хүний гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч байсан долоон настай хүүхдийг мөргөж, гэмтээсэн нөхцөл байдал тогтоогджээ.

Уг хэрэгт Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669125
0 эможи

keyboard_arrow_up