Энэ ням гарагт бусдыг хайрлаж, энэрэх сэтгэлийг түгээгч Их дүйчэн өдөр тохионо Энэ ням гарагт бусдыг хайрлаж, энэрэх сэтгэлийг түгээгч Их дүйчэн өдөр тохионо
05 сарын 28, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

Энэ ням гарагт бусдыг хайрлаж, энэрэх сэтгэлийг түгээгч Их дүйчэн өдөр тохионо

2026 оны 5 сарын 28

Arslan.mn

Бурхан багшийн их дүйчэн өдөр бүх нийтийн баяр амралтын өдөр энэ ням гарагт буюу тавдугаар сарын 31-нд тохионо. 

Монголчууд эртнээс энэхүү өдрийг онцгойлон тэмдэглэж ирсэн бөгөөд зуны эхэн сарын 15-ныг Бурхан багшийн мэндэлсэн, гэгээрсэн, нирваанд орсон гурван их үйл давхацсан билэгт өдөр хэмээн эрхэмлэдэг уламжлалтай.

Энэ жилийн Их дүйчэн өдөр онцгой ач холбогдолтой болж буй нь Бурхан багшийн хоёр манлай шавь болох билгүүний дээд Шаарийбуу, хувилгааны дээд Монголжийбуу нарын ариун ринсрэлийг анх удаа Энэтхэг улсаас Монгол Улсад залж буй түүхэн үйл явдалтай давхцаж байгаад оршино.

Иймд Бурхан шашинт ард иргэдийг зуны эхэн сарын 15-нд МБШТ-Гандантэгчэнлин хийдэд, Бурхан багшийн Их дүйчэн өдрийг хамтдаа тэмдэглэн, ариун ринсрэлд мөргөн буян хураах боломжтой. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669120
0 эможи

keyboard_arrow_up