“Найрамдал“ зуслангийн төлбөр ₮614,500-891,000 байна
2026 оны 5 сарын 26

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор энэ зун есөн ээлжээр хүүхдүүдэд үйлчилнэ.
Нэгдүгээр ээлжид 6-10 насныхан хамрагдах бөгөөд зургаадугаар сарын 8-15-нд буюу долоо хоног амарна. Төлбөр нь 614,500 төгрөг байна. Хоёрдугаар ээлжид 8-12 насныхан мөн 614,500 төгрөгөөр зургаадугаар сарын 15-22-нд амарна.
"Найрамдал" цогцолборын энэ зуны төлбөр 614,500-891,000 төгрөгийн хооронд байна.

Одоогоор эхний ээлжийн захиалга үргэлжилж буй бөгөөд цахим захиалгатай холбоотойгоор "Найрамдал" цогцолбороос зөвлөмж гаргасныг хүргэж байна.
Зөвлөмж:
- Та өөрийн сонгосон ээлжид захиалга өгөхөөс өмнө хүүхдийн бүртгэл, мэдээллийг урьдчилан бүрэн оруулсан байх шаардлагатай.
- Захиалга өгөхдөө бүртгэлтэй утасны дугаар болон нууц үгээрээ нэвтэрнэ. Нэвтэрсний дараа сонгосон ээлжийн бүртгэл нээгдэх үед захиалгаа хийх боломжтой болно.
- Өмнө жилүүдэд бүртгүүлж байсан бол өмнөх бүртгэлийн утасны дугаар болон өөрийн үүсгэсэн нууц үгээрээ нэвтэрнэ.
- Хэрэв өмнө нь www.nairamdal.mn сайтад хүүхдийн мэдээллээ оруулаагүй, бүртгэл үүсгээгүй бол шинээр бүртгэлээ үүсгэнэ.
- Анхааруулга: Өмнө нь www.nairamdal.mn сайтад өмнө нь бүртгэл үүсгэсэн бол дахин шинээр бүртгүүлэх шаардлагагүй, шууд "Нэвтрэх" цэсэнд хандана.
- Хэрэв өмнөх жилийн нууц үгээ мартсан бол “Нууц үг сэргээх” хэсэгт хандан бүртгэлтэй и-мэйл хаягаараа сэргээх боломжтой.
- Харин өмнөх жилийн бүртгэлтэй утасны дугаараа мартсан тохиолдолд 7505-6010 /дотуур 0, 3/ дугаарт холбогдоно уу.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
669084
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:
