Стандарт, хэмжил зүйн газрын даргаар Х.Батжаргалыг томиллоо Стандарт, хэмжил зүйн газрын даргаар Х.Батжаргалыг томиллоо
05 сарын 25, Даваа
Өнөөдөр тойм

Arslan.mn

Стандарт, хэмжил зүйн газрын даргаар Х.Батжаргалыг томиллоо

2026 оны 5 сарын 25

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ханджавын Батжаргалыг Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газрын даргаар томиллоо.

Х.Батжаргал нь МУИС-ийн Мэдээллийн технологийн сургууль, Англи Улс, Лондон хотноо Кензигтон бизнесийн коллеж болон Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад Уэльсийн их сургуулийг төгссөн. Электроникийн инженер, Санхүү, бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй.

Тэрээр 2002-2006 онд Үнэт цаасны хороо одоогийн Санхүүгийн зохицуулах хороонд Мэдээлэл, гадаад харилцааны мэргэжилтэн, 2012-2014 “Ивенто” ХХК-ний гүйцэтгэх захирал, 2014-2016 БОНХАЖЯ-ны Байгаль хамгаалах сангийн захирал, 2016-2018 онд БОАЖЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, 2018-2020 онд БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлт, гадаад хамтын ажиллагааны газрын дарга, 2020-2022 онд Засгийн газрын Тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газрын дарга, 2022-2023 онд ЭЗХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, 2024-2026 онд БШУЯ, Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2026 онд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газарт Мэдээллийн технологи, системийн шинжилгээний газрын даргаар ажиллаж байсан туршлагатай. Улсад 21 жил ажиллаж байгаа бөгөөд үүнээс төрийн захиргааны албанд 15 жил ажилласан байна.

Arslan.mn

Стандарт, хэмжил зүйн газар нь Монгол Улсын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах, экспортыг нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хэмжил зүй, стандартчилал, сорьцын хяналт, тохирлын үнэлгээний бодлого, үйл ажиллагаагаар дэмжлэг үзүүлж ажилладаг Засгийн газрын тохируулагч агентлаг билээ.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669058
0 эможи

keyboard_arrow_up