Мөрдөн шалгах алба нэгжүүдийн дундах “3х3 сагсан бөмбөгийн тэмцээн“-ийг  улсын хэмжээнд анх удаа амжилттай зохион байгууллаа Мөрдөн шалгах алба нэгжүүдийн дундах “3х3 сагсан бөмбөгийн тэмцээн“-ийг улсын хэмжээнд анх удаа амжилттай зохион байгууллаа
05 сарын 25, Даваа
Өнөөдөр тойм

Arslan.mn

Мөрдөн шалгах алба нэгжүүдийн дундах “3х3 сагсан бөмбөгийн тэмцээн“-ийг улсын хэмжээнд анх удаа амжилттай зохион байгууллаа

2026 оны 5 сарын 25

Arslan.mn

Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 105, Мөрдөн шалгах албаны түүхт 80 жилийн ойг угтан алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах чиг үүрэг бүхий нэгжүүдийн дундах "3х3 сагсан бөмбөгийн тэмцээн"-ийг улсын хэмжээнд анх удаа 2 өдрийн турш амжилттай зохион байгууллаа.

Тэмцээнийг Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга, цагдаагийн хурандаа Б.Дэлгэрсайхан нээж, орон нутгийн 5 бүсээс шалгарч үлдсэн баг тамирчдад амжилт хүсэв. Тэрбээр хэлсэн үгэндээ уг тэмцээн нь улсын хэмжээнд цагдаагийн байгууллагын хэмжээнд анх удаа зохион байгуулагдаж буйг онцолсон юм.

Тэмцээнд 44 анги, байгууллагын 180 алба хаагч хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдсөнөөс:

  • Тэргүүн байрт Орхон аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн шалгах тасгийн баг
  • Дэд байрт Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн мөрдөн шалгах нэгдүгээр тасгийн баг
  • Гутгаар байрт Мөрдөн шалгах албаны ахмадын зөвлөлийн баг тамирчид тус тус шалгарлаа.

Тэмцээний "Шилдэг тоглогч"-оор Орхон аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн шалгах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Анхбаяр тодорлоо.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
669055
0 эможи

keyboard_arrow_up