“Дотоодын цэрэг судлал” бакалаврын хөтөлбөрийн сонсогчдын хээрийн дадлага, сургалтыг зохион байгууллаа
2026 оны 5 сарын 22

Цагдаагийн сургуулийн “Дотоодын цэрэг судлал” бакалаврын хөтөлбөрийн 1-3 дугаар дамжааны сонсогчдын хээрийн дадлага, сургалтыг Их сургуулийн “Гүнжийн хоолой” дахь Сургалт, дадлагын төвд зохион байгууллаа.
Энэхүү хээрийн дадлага, сургалт нь “Дотоодын цэрэг судлал” хөтөлбөрийн зорилго, зорилтыг хэрэгжүүлэх, төгсөгчийн эзэмшсэн байх шаардлагатай мэдлэг, ур чадварыг үе шаттайгаар төлөвшүүлэхэд чиглэсэн онцлогтой үйл ажиллагаа боллоо. Сонсогчид танхимын сургалтаар эзэмшсэн онолын мэдлэгээ бодит нөхцөлд хэрэгжүүлж, цэргийн албаны мэргэжлийн ур чадвар, сахилга зохион байгуулалт, хамтын ажиллагааны чадвараа хөгжүүлэн бататгаснаараа ач холбогдолтой байв.


Мэдээнд өгөх таны үнэлгээ?
669035
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:
