АТГ-аас Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг “мөнгө угаасан“ гэх үндэслэлээр ШАЛГАЖ эхэлжээ
2026 оны 5 сарын 22

АТГ-аас нийслэлийн 24 мега төслийг шалгах эхэлсэн талаар өмнө бид мэдээлсэн. Энэ хүрээнд “Улаанбаатар метро” төслийн захирал Т.Мөнхдалайг
Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйл буюу нийтийн албан тушаалтан хахууль авах, 18.6 дугаар зүйл буюу мөнгө угаах гэсэн зүйл ангиар мөрдөн шалгаж эхэлжээ.
“Улаанбаатар метро” төслийн захирал Т.Мөнхдалай 2024 оны тавдугаар сараас хойш энэ албан тушаалыг хашиж байна.
АТГ одоо хэрэг бүртгэлтийн хэрэг нээн ажиллаж байгаа бөгөөд одоогоор мөрдөн шалгах ажил үргэлжилж байгаа аж.
Эргэн сануулахад, Түүний ах Т.Даваадалай хамаарал бүхий этгээдийн дансаар 6.6 тэрбум төгрөг угаасан байж болзошгүй хэрэгт холбогдон шалгагдаж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1
669032
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:
