НЦУГ-аас “Урлагийн тоглолт-2026”-ыг амжилттай зохион байгууллаа

Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 105, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын 100 жилийн ойн хүрээнд Нийслэлийн цагдаагийн удирдах газраас “Урлагийн тоглолт” зохион байгууллаа.
Тус арга хэмжээг алба хаагчдын дотоод сэтгэлийн гэрэл гэгээ, авьяас билгийг нээн хөгжүүлж, урлагаар дамжуулан бие биедээ урам зориг өгөх, хамт олны уур амьсгалыг бүрдүүлж, соёл, гоо зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор хоёр үе шаттайгаар зохион байгуулав.
Ийнхүү нэгдүгээр шатнаас шалгарсан үзүүлбэрүүдээс бүрдсэн “Гала тоглолт”-ыг энэ оны 05 дугаар сарын 21-ний өдөр Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын Төв Ордонд амжилттай зохион байгуулж, шилдгүүдээ тодрууллаа.
“Урлагийн тоглолт”-д 8 нэгжээс шалгарсан шилдгийн шилдэг 20 үзүүлбэр болох “Мэндчилгээ”, “Язгуур урлаг”, “Гоцлол дуу”, “Хамтлаг дуу”, “Хамтлаг бүжиг”, “Гоцлол хөгжим” зэрэг 6 төрлөөр өрсөлдсөнөөс нийлбэр дүнгээр:
“Тэргүүн байр”-т Баянгол дүүргийн цагдаагийн газар;
“Дэд байр”-т Нийслэлийн цагдаагийн удирдах газар;
“Гутгаар байр”-т Багануур, Багахангай, Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн хамтарсан баг тус тус шалгарсан юм.

Авьяас, билэг, ур чадвар, авхаалж самбаагаараа бусдыгаа манлайлан шилдгээр тодорч шагнуулсан баг хамт олон, алба хаагчдадаа болон нийт оролцогчдодоо баяр хүргэж, цаашдын ажилд нь өндөр амжилтыг хүсье.






