Он гарсаар нийт ₮22.9 тэрбумын хохирол бүхий орон сууцтай холбоотой 199 залилах гэмт хэрэг бүртгэгдэв Он гарсаар нийт ₮22.9 тэрбумын хохирол бүхий орон сууцтай холбоотой 199 залилах гэмт хэрэг бүртгэгдэв
05 сарын 20, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

Он гарсаар нийт ₮22.9 тэрбумын хохирол бүхий орон сууцтай холбоотой 199 залилах гэмт хэрэг бүртгэгдэв

2026 оны 5 сарын 20

Arslan.mn

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар орон сууц захиалах, худалдан авахтай холбоотой захиалгын гэрээ байгуулан хохирсон иргэдийн төлөөллийн санал, хүсэлт, холбогдох байгууллагын тайлбар, мэдээллийг сонсож байна. Энэ үеэр ЦЕГ -аас орон сууцтай холбоотой залилах гэмт хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Сүүлийн гурван жилийн байдлаар орон сууцтай холбоотой залилах гэмт хэрэг 1167 бүртгэгдэж, 3000 гаруй иргэн 118.2 тэрбум төгрөгөөр хохирчээ. Тодруулбал,

  • 2024 онд орон сууцтай холбоотой залилах гэмт хэрэг 456 бүртгэгдэж, 820 иргэнд 32.5 тэрбум төгрөгийн хохирол учирсан
  • 2025 онд орон сууцтай холбоотой залилах гэмт хэрэг 512 гарч, 1145 иргэнд 62.8 тэрбумын хохирол учруулсан байна.
  • 2026 оны эхний дөрвөн сарын байдлаар энэ төрлийн гэмт хэрэг 199 гэмт хэрэг бүртгэгджээ. Улмаар 1348 иргэнд 22.9 тэрбум төгрөгийн хохирол учруулаад байгаа аж.

Өнөөдрийн байдлаар 905 иргэн хохирсон 64.5 тэрбумын хохиролтой, 79 иргэн 22 хуулийн этгээдэд холбогдох хэрэг шалгагдаж байна гэв.

Харин иргэн Ш.Солонго "Орон сууц захиалаад хохирсон иргэдийн асуудал гамшгийн хэмжээнд хүрчихлээ. Бид гудамжинд явж байгаа хүнд захиалга өгчихөөд энд суугаагүй,хуулийн цоорхойгоос болж хохирсон. Нийт 60-аад төслийн цаана 15 мянган захиалагч буюу гэр бүлийн гишүүдээр авч үзвэл 70 гаруй мянган иргэн хохирчихоод байна. УИХ, Засгийн газрын түвшинд анхаарлаа хандуулах хэрэгтэй байна. Бид нэг нэг барилгаар тэмцсээр энэ хүрлээ. Одоо нийт хохирогчдын хувьд нэгдэн шаардаж байна. Барилга хот байгуулалтын яамнаас байгуулагдсан ажлын хэсэг асуудлыг ул сууриар нь авч үзээрэй. Даргадаа ажлаа танилцуулах төлөө, биднийг битгий тайлангийн шошго болгоорой" хэмээн байр сууриа илэрхийлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668992
0 эможи

keyboard_arrow_up