Монголын баг Европын охидын мэдээлэл зүйн олимпиадад оролцож, тусгай байр эзэллээ

Итали улсын Чесенатико хотод 2026 оны 05 дугаар сарын 12-оос 18-ы өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Европын охидын мэдээлэл зүйн 6 дугаар олимпиадад Европ тивийн болон бусад тивийн 59 орны 218 охид оролцож, программчлал, кодчиллын авьяас чадвараараа өрсөлдлөө.
Европын охидын 6 дугаар олимпиадад Монгол улсын баг амжилттай оролцож, Эрхэт эрдэм 10 дугаар ангийн сурагч А.Сод-Уянга тусгай шагнал хүртлээ. Мөн багийн гишүүн Нэст эдүкэйшн сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Б.Уранхишиг, Олонлог экзэ сургуулийн 10 дугаар ангийн сурагч М.Сувд, мөн , Олонлог экзэ сургуулийн 10 дугаар ангийн сурагч Б.Хүслэн нар амжилттай оролцсон байна.
Багийн ахлагчаар МУБИС-ийн Сургалт, цахим шилжилтийн хэлтсийн дарга, ММЗОХ-ы гүйцэтгэх захирал Профeссор Д.Цэдэвсүрэн, дэд ахлагчаар МУИС-ийн МТЭС-ийн багш Г.Багаболд нар ажиллав.
Европын охидын мэдээлэл зүйн олимпиад Монгол улсын ба 5 дахь удаагаа оролцож байгаа бөгөөд өдгөө ний 1 хүрэл, 4 тусгай шагнал хүртээд байгаа юм.
Эх сурвалж: Монголын мэдээлэл зүйн олимпиадын хороо
