ТОДРУУЛГА: “Кимбаб Чонгүг“ хоолны газарт засвар хийж байсан 15 настай хүү АМИА АЛДЖЭЭ
2026 оны 5 сарын 19

"Кимбаб Чонгүг" хоолны газрын ханыг нурааж, засвар хийж байсан 15 настай хүү амиа алдсан гэх мэдээлэл гараад буй.
Тэгвэл энэ талаар ЦЕГ-аас тодруулахад, "Цагдаагийн байгууллагад "БГД-15 хороо "Кимбаб Чонгүг" хоолны газарт засвар хийж байхад барилгын хана нурж хүн дарагдаж нас барсан " гэсэн дуудлага, мэдээллийг 05-р сарын 18-ны 12:30 цагт хүлээн авч шалгахад, цагийн ажил хийж байсан 15 настай эрэгтэй барилгын хана нурааж байгаад дарагдаж нас барсан байж болзошгүй нөхцөл байдлыг бүртгэж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна." гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1
668953
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:
