Богд хааны ордон музей өндөр настан, хүүхдүүдэд үнэ төлбөргүй үйлчилнэ Богд хааны ордон музей өндөр настан, хүүхдүүдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
05 сарын 19, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

Богд хааны ордон музей өндөр настан, хүүхдүүдэд үнэ төлбөргүй үйлчилнэ

2026 оны 5 сарын 19

Arslan.mn

Богд Хааны Ордон музей үзэгч олондоо зориулсан түүх, соёлын өвийг сурталчлах, боловсролын олон талт үйл ажиллагаагаа өргөжүүлж, “Хаан ордны хавар 2026” тусгай хөтөлбөрийн нээлттэй өдрүүдийг зарлалаа.

Тус арга хэмжээ 2026 оны тавдугаар сарын 18-наас 28-ны хооронд үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд олон төрлийн үзэсгэлэн, урлаг, боловсролын хөтөлбөрүүд зохион байгуулагдана.

Хөтөлбөрийн хүрээнд “Энэрэхүйн хүч” үзэсгэлэн 2026.05.18–28-ны хооронд дэлгэгдэх бол 05.18-ны өдөр “Веган хоолны өдөрлөг”, “Урлагийн тоглолт” зэрэг арга хэмжээ тус тус зохион байгуулагдах юм.

Мөн 05.18–28-ны хооронд “Боловсролын хөтөлбөр” хэрэгжих бөгөөд энэ хугацаанд музейн танин мэдэхүйн үйл ажиллагаа өргөжихөөр байна.

Нээлттэй өдрүүдийн хүрээнд тасалбарын хөнгөлөлт үйлчлэх бөгөөд өндөр настан, тусгай хэрэгцээт иргэд болон 0–16 насны хүүхдүүд үнэ төлбөргүй, харин насанд хүрэгчид болон оюутнууд 50 хувийн хөнгөлөлттэй үнээр музей үзэх боломжтой юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668947
0 эможи

keyboard_arrow_up