УЕПГ, Азербайжан Улсын ерөнхий прокурорын газартай ХАМТРАН АЖИЛЛАХ харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа УЕПГ, Азербайжан Улсын ерөнхий прокурорын газартай ХАМТРАН АЖИЛЛАХ харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа
05 сарын 18, Даваа
Өнөөдөр тойм

Arslan.mn

УЕПГ, Азербайжан Улсын ерөнхий прокурорын газартай ХАМТРАН АЖИЛЛАХ харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

2026 оны 5 сарын 18

Arslan.mn

Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан Бүгд Найрамдах Азербайжан Улсын ерөнхий прокурор Камран Алиевын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийлээ.

Айлчлалын хүрээнд хоёр улсын ерөнхий прокурорууд албан ёсны уулзалт хийж, прокурорын байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа онцлон тэмдэглэж, цаашдын хамтын ажиллагаа улам бүр хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Энэхүү айлчлалын үеэр Монгол Улсын ерөнхий прокурорын газар, Бүгд Найрамдах Азербайжан Улсын ерөнхий прокурорын газар хоорондын “Хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.

Arslan.mn

Дээрх санамж бичгийн хүрээнд гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр сайн туршлага харилцан солилцох, хамтран ажиллах, алба хаагчдыг сургах, мэргэшүүлэх, хамтарсан уулзалт, семинар зохион байгуулах зэрэг олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэхээр тохиролцлоо.

Айлчлалын хүрээнд Бүгд Найрамдах Азербайжан Улсын Үндэсний Ассамблейн дарга Сахиба Гафарова, Бүгд Найрамдах Азербайжан Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Фархад Абдуллаев нар Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг хүлээн авч уулзжээ.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668920
0 эможи

keyboard_arrow_up