Д.МӨНХ-ЭРДЭНЭ: Мөнгөний залилангууд хүүхдүүдийн тоглоомын талбайг залилж өөрийн болгоод, ӨӨРСДИЙГӨӨ ТЭЖЭЭЖ байна Д.МӨНХ-ЭРДЭНЭ: Мөнгөний залилангууд хүүхдүүдийн тоглоомын талбайг залилж өөрийн болгоод, ӨӨРСДИЙГӨӨ ТЭЖЭЭЖ байна
05 сарын 15, Баасан
Өнөөдөр тойм

Arslan.mn

Д.МӨНХ-ЭРДЭНЭ: Мөнгөний залилангууд хүүхдүүдийн тоглоомын талбайг залилж өөрийн болгоод, ӨӨРСДИЙГӨӨ ТЭЖЭЭЖ байна

2026 оны 5 сарын 15

Arslan.mn

Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороо буюу та бидний сайн мэдэхээр Орос гуравдугаар сургуулийн ойр орчимд бөгс эргэх зайгүй гэж хэлэхэд болно.

Тэгвэл тус хороонд Тайландын вант Улсын өргөмжит консулын оффисийн барилгын ажил эхэлжээ. Уг барилгын ажлыг "Тансаг барилга констракшн" ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд консулын барилгад үйлчилгээний талбай борлуулах албыг байгуулан захиалга авч эхэлсэн талаар иргэн Д.Мөнх-Эрдэнэ цахим орчиндоо нийтэлжээ. 

Тэрээр "Орос Гуравдугаар сургуулийн ард орон сууц барьж байна. Хүүхдийн 100, Орос гуравдугаар сургуулийн дунд байсан жижигхэн хүүхдийн тоглоомын талбайг нурааж, Тайландын вант улсын өргөмжит консулийн оффис, орон сууцны барилга барьж байна. Төрийн нэр барьж барилга барьж буй хирнээ бизнес болгож үйлчилгээний талбай борлуулалтын алба ажиллуулж залилан хийж байна. Ийм хүмүүсээс болж Улаанбаатар хот газар гишгэх зайгүй болж байна. Та нар бол хүүхдийн газраас хумсалсан хулгайч нар, буяндаа бузар хийж байгаа хүмүүс шүү" хэмээлээ. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668906
0 эможи

keyboard_arrow_up