УГТЭ-ийн 75 эмч, мэргэжилтнээс бүрдсэн баг гамшгийн үеийн бэлэн байдлыг ханган ажиллаж байна УГТЭ-ийн 75 эмч, мэргэжилтнээс бүрдсэн баг гамшгийн үеийн бэлэн байдлыг ханган ажиллаж байна
05 сарын 15, Баасан
Өнөөдөр тойм

Arslan.mn

УГТЭ-ийн 75 эмч, мэргэжилтнээс бүрдсэн баг гамшгийн үеийн бэлэн байдлыг ханган ажиллаж байна

2026 оны 5 сарын 15

Arslan.mn

Эрүүл мэндийн салбарын гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах, удирдах бүрэлдэхүүний шийдвэр гаргах чадавхыг нэмэгдүүлэх, байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилготой “Гамшгаас хамгаалах команд штабын сургууль”-ийг улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг нь тус сургуулилтын хүрээнд гамшгаас хамгаалах штабын удирдлагын үндсэн болон орлон ажиллах бүрэлдэхүүн, мэргэжлийн 21 баг, зарлан мэдээллийн дохиогоор ажиллах бие бүрэлдэхүүн зэрэг нийт 75 эмч, эмнэлгийн мэргэжилтнийг томилон ажиллуулж байгаа бөгөөд зүрхний шигдээс, тархины харвалт, мэс засал, яаралтай тусламжийн чиглэлээр ажиллах багуудын бэлэн байдал, шуурхай хариу арга хэмжээний чадавхыг ханган ажиллаж байна.

Arslan.mn

Тус сургуулийг Монгол Улсын Шадар сайдын баталсан “Гамшгаас хамгаалах иж бүрэн болон команд штабын сургууль зохион байгуулах хуваарь”, Эрүүл мэндийн сайдын 2026 оны А/151 дүгээр тушаалын хүрээнд Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд, төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон олон улсын байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа юм.
Мөн сургуулилтын хүрээнд гамшгийн үеийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний тасралтгүй бэлэн байдлыг хангах зорилгоор 70 нэр төрлийн эм, 30 нэр төрлийн эмнэлгийн хэрэгсэл, 1895 ширхэг тоног төхөөрөмж, нөөцийн 137 ширхэг тоног төхөөрөмж, 35 нэр төрлийн ариутгал халдваргүйтгэлийн бодис, 102 нэгж даршилсан улаан эс, 136 нэгж хөлдөөсөн шинэ сийвэн, 84 нэр төрлийн урвалж, оношлуур, 400 хүний 30 хоногийн хүнсний нөөц, 5 автомашины нөөцийг бүрдүүлэн ажиллаж байна. 

Arslan.mn

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668905
0 эможи

keyboard_arrow_up