Цагдаагийн хурандаа Д.Батчулуун, хурандаа Ж.Түмэнтулга нарт хүндэтгэл үзүүллээ Цагдаагийн хурандаа Д.Батчулуун, хурандаа Ж.Түмэнтулга нарт хүндэтгэл үзүүллээ
05 сарын 15, Баасан
Өнөөдөр тойм

Arslan.mn

Цагдаагийн хурандаа Д.Батчулуун, хурандаа Ж.Түмэнтулга нарт хүндэтгэл үзүүллээ

2026 оны 5 сарын 15

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Монгол Улсын Гавьяат хуульч” цол, тэмдгээр шагнагдсан Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, ар талын албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Батчулуун, “Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан” цол, тэмдгээр шагнагдсан Дотоодын цэргийн 805 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Түмэнтулга нарт хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээ өнөөдөр /2026.05.14/ Цагдаагийн ерөнхий газарт боллоо.

Энэхүү ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга, бригадын генерал О.Ганбат, Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд оролцож, баяр хүргэв.

Arslan.mn

Монгол Улсын гавьяат хуульч, Санхүү, ар талын албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Батчулуун нь мөрдөн байцаагчаар ажлын гараагаа эхэлснээс хойш цагдаагийн байгууллагад тасралтгүй 32 дахь жилдээ ажиллаж байна.

Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан, Дотоодын цэргийн 805 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Түмэнтулга нь Дотоодын цэргийн байлдагчаас эхлээд цагдаа, дотоодын цэргийн байгууллагад тасралтгүй 30 гаруй жил ажиллаж байна.

Эрхэм гавьяатууддаа баяр хүргэж, ажлын амжилт хүсье. Та бүхний үйлс ариун, мөр цагаан, нэр цэвэр байг!

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668899
0 эможи

keyboard_arrow_up