Сүхбаатар, Сэлэнгэ аймагт гарсан ой, хээрийн түймрийг цурамд оруулжээ
2026 оны 5 сарын 15

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн "Бөөрийн хөндий" гэдэг газар тавдугаар сарын 13-ны өдрийн 10:40 цагт гарсан хээрийн гал түймрийг өнөөдөр 07:20 цагт цурамд оруулжээ.
Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн “Хэрц” гэдэг газар тавдугаар сарын 14-ний 17:54 цагт гарсан ойн гал түймрийг 15-ны өдрийн 01:45 цагт цурамд оруулсан талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.











Мэдээнд өгөх таны үнэлгээ?
668896
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:
