Улаанбурханы батлагдсан тохиолдлын тоо 15,004 болж, энэ сарын 8-нд НЭГ ХҮН НАС БАРЖЭЭ Улаанбурханы батлагдсан тохиолдлын тоо 15,004 болж, энэ сарын 8-нд НЭГ ХҮН НАС БАРЖЭЭ
05 сарын 13, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

Улаанбурханы батлагдсан тохиолдлын тоо 15,004 болж, энэ сарын 8-нд НЭГ ХҮН НАС БАРЖЭЭ

2026 оны 5 сарын 13

Arslan.mn

Монгол Улсад улаанбурхан өвчний дэгдэлт 441 дэх өдрөө үргэлжилж байна.

Нийт батлагдсан тохиолдлын тоо өнөөдрийн байдлаар 15,004 болжээ. Өнгөрсөн хоногт 14 тохиолдол нэмж батлагдсан байна.

Нийт нас барсан хүний тоо 20 болжээ. Хамгийн сүүлд тавдугаар сарын 8-ны өдөр нэг нас баралт бүртгэгдсэн байна.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлээрэй. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.

Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе!

Тодруулах, лавлах зүйл байвал 100,119, 72224444 утсанд хандана уу.

Arslan.mn

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668865
0 эможи

keyboard_arrow_up