Дорнод аймагт тогтоол усанд 15 настай хүүхэд осолджээ Дорнод аймагт тогтоол усанд 15 настай хүүхэд осолджээ
05 сарын 13, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

Дорнод аймагт тогтоол усанд 15 настай хүүхэд осолджээ

2026 оны 5 сарын 13

Arslan.mn

Дорнод аймгийн Хэрлэн сумын Ургах нар 1 дүгээр багт байрлах “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн урд нүхэн цооногийн тогтоол усанд 15 настай хүүхэд ороод алга болсон тухай дуудлага даваа гарагт аймгийн ОБГ-т иржээ.

Аймгийн онцгой байдлын газрын эрэн хайх, аврах ангийн 9 алба хаагч ажиллаж буцалтгүй нэрвэгдэгчийг тогтоол усан цооногийн эргээс 3 метр зайд, 3.5 метрийн гүнээс гаргаж Шүүх шинжилгээний байгууллагад шилжүүлэн өгчээ. Тухайн тогтоол усан цооног нь 25 метр урт, 20 метрийн өргөнтэй бөгөөд 5-6 метрийн гүн, станцын үнс хадгалах сангийн зориулалттай байгууламж юм.

Иймд эцэг эх, асран хамгаалагчид хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, гол, нуурын эрэг дагуу аялал зугаалгаар явахдаа хүүдүүдээ анхаарч, усны ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ эрчимжүүлэх Мэргэжлийн байгууллагын заавар зөвлөмжийг мөрдөж ажиллахыг ОБГ-аас анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668861
0 эможи

keyboard_arrow_up