Шатаж байсан 2 өрөө байрыг унтрааж, утаажилтын бүсээс 48 иргэнийг гаргажээ Шатаж байсан 2 өрөө байрыг унтрааж, утаажилтын бүсээс 48 иргэнийг гаргажээ
05 сарын 12, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

Шатаж байсан 2 өрөө байрыг унтрааж, утаажилтын бүсээс 48 иргэнийг гаргажээ

2026 оны 5 сарын 12

Архивын зураг

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн хоногт орон сууц, хашаа, автомашин шатсан дөрвөн удаагийн гал түймрийн дуудлага бүртгэгдэж, Онцгой байдлын алба хаагчид ажиллан унтраажээ.

Тодруулбал, Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд орон сууцны байранд эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг тавдугаар сарын 11-ний өдрийн 14:29 цагт хүлээн авч, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчид ажилласан байна. Очиход иргэн А-гийн хоёр өрөө байранд эд хогшил шатаж байсныг унтрааж, утаажилтын бүсээс 48 иргэнийг гаргажээ.

Мөн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд хашаа шатаж байна гэсэн дуудлага 14:50 цагт бүртгэгдсэн байна. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 18 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ш-ийн хашаанд 20х20 метр талбайд ил задгай хог, иргэн Н-ийн хашааны 0.7 га талбайн шар өвс шатаж байсныг унтраасан байна.

Түүнчлэн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлага 18:33 цагт иржээ. Онцгой байдлын алба хаагчдыг очиход иргэн Д-ийн “FAW CA425” загварын ачааны автомашин иргэн Б-ийн “Prius-20” загварын автомашинтай мөргөлдсөний улмаас бүрэн шатсан байсныг унтраасан байна.

Харин өнөөдөр буюу тавдугаар сарын 12-ны өдрийн 05:34 цагт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлага бүртгэгджээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход эзэнгүй хашаанд байрлах хуучин нурж унасан 6х2 метрийн хэмжээтэй байшингийн мод болон хашаа шатаж байсныг унтраасан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668845
1 эможи

keyboard_arrow_up