Хүүхэд зогсоолд байсан автомашинуудын улсын дугаарыг хуулж, хажуугийн толийг эвдсэн хэрэг гарчээ Хүүхэд зогсоолд байсан автомашинуудын улсын дугаарыг хуулж, хажуугийн толийг эвдсэн хэрэг гарчээ
05 сарын 11, Даваа
Өнөөдөр тойм

Arslan.mn

Хүүхэд зогсоолд байсан автомашинуудын улсын дугаарыг хуулж, хажуугийн толийг эвдсэн хэрэг гарчээ

2026 оны 5 сарын 11

Arslan.mn

Бусдын машиныг эвдлэн сүйтгэж бяцхан хүүгийн бичлэг нийгмийн сүлжээнд тархаад байна.

Тодруулбал, орон сууцны хорооллын авто зогсоолд бага насны хүүхэд хэд хэдэн автомашины улсын дугаарыг хуулж, Toyota Harrier маркийн автомашины хажуугийн толийг эвдсэн хэрэг гарчээ.

Тухайн иргэн энэ удаад цагдаагийн байгууллагад албан ёсоор гомдол гаргаагүй ч дахин ийм төрлийн үйлдэл гарвал хууль хяналтын байгууллагад хандаж, хариуцлага тооцуулах болно гэдгээ мэдэгдсэн байна.

Эцэг эхчүүд, асран хамгаалагч та бүхэн хүүхдийнхээ үйлдэлд хараа хяналт тавьж, сэрэмжлээрэй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668829
0 эможи

keyboard_arrow_up