Хотын орлогч болсноор 3 давхар дээл өмсөж буй Б.Ану-Үжин ₮1,2 тэрбумын 3 ОРОН СУУЦ, ₮60 саяын БЭЛЭН МӨНГӨТЭЙ

Нийслэлийн автозам, нийтийн тээвэр хариуцсан засаг даргын орлогчийн статустай зохицуулагчаар Б.Ану-Үжинг томилохоор болжээ.
Тэгвэл гурван давхар дээлтэй болж буй НИТХ-ын төлөөлөгч, Трамвай /LRT/ төслийн захирал Б.Ану-Үжингийн 2024 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
2018 онд МАН-ын шинэ гишүүн болж, улмаар МЗХ-нд орсон түүний хувьд өмнө нь СЗХ, Рийч Пойнт ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад 2024 оноос эхлэн "Улаанбаатар Трамвай төсөл"-ийн удирдагч, НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж буй.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮61 сая /жилийн/
Гэр бүлийн орлого: ₮56 сая /жилийн/
Орон сууц барилга байгууламж: ₮1,2 тэрбум /орон сууц-3, Үйлчилгээний зориулалттай барилга-1 /
Тээврийн хэрэгсэл: ₮98 сая /Toyota, Alphart маркийн тээврийн хэрэгсэлтэй /
Мал аж ахуй:₮0 сая
Газар: ₮0 сая Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл:₮43 cая
Хадгаламж: ₮36 сая Бэлэн мөнгө: ₮60 сая
Авлага: ₮0 cая
Зээл: ₮86 сая гэж мэдүүлжээ.
