Хоёр нярайн цогцсыг 2 жил ахуйн хөргөгчид хадгалж байгаад хөдөөлүүлж байжээ

Гол дүгнэлтүүдийг аваал үзвэл орон нутагт буюу аймгийн төв, зарим суманд байгаа шүүх шинжилгээний байгууллагын орчин нөхцөл, барилга байгууламж, лабораториуд хүний эрхийг зөрчих эрсдэлтэй нөхцөл байдлуудыг бий болгосон байна гэж ХЭҮК дүгнэсэн байна.
Орон нутагт цогцос хадгалах байр байхгүйгээс хоёр нярайн цогцсыг хоёр жил ахуйн хөргөгчид хадгалж байгаад хөдөөлүүлж байжээ.
Хоёр жил ингэж хадгалахад албан хаагчдын сэтгэл зүй хүнд байсан гэв.
...аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн алба хаагчтай хийсэн ярилцлагын тэмдэглэлээс: Цогцос хадгалах хөргүүр аймгийн хэмжээнд ердөө таван ширхэг байдаг. Энэ нь зуны улиралд хүндрэл үүсгэдэг. Хөргүүрт багтахгүй цогцсыг муудахаас сэргийлэхийн тулд хоногийн ээлжид ажиллах үедээ өдөр, шөнийн аль ч үед моргт ганцаараа очиж 1-2 цагийн зайтай, цогцсуудыг гараараа өргөж зөөвөрлөн ээлжлэн хөргүүрт хийдэг. Үүнийг хийсэн гэж надад нэмэлт цалин, урамшуулал олгогддоггүй.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12, 9 дүгээр зүйлийн 9.1, 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт заасны дагуу Хүний эрхийн Үндэсний Комисс Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг жил бүрийн эхний улиралд багтаан Улсын Их Хуралд хүргүүлдэг.
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн УИХ-ын тогтоол баталж, хэрэгжүүлэх чиг үүргийг Засгийн газарт даалгадаг юм.
