Бага насны хүүхдийг орц руу дагуулан орж гар утсыг нь дээрэмдсэн ХЭРЭГ гарчээ
2026 оны 5 сарын 07

Бага насны хүүхдийг оройн 20:00 цагийн орчимд ганцаараа явж байхад нь үл таних эрэгтэй этгээд ойролцоох орц руу дагуулан оруулж, “iPhone 12” загварын гар утсыг нь дээрэмдсэн хэрэг гарчээ.
Тодруулбал, уг хэрэг энэ оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр гарсан бөгөөд хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Иймд эцэг эх, асран хамгаалагчдыг бага насны хүүхдээ оройн цагаар ганцааранг нь явуулахгүй байх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
668792
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:
