Автомашины ачаан дээр хог шатаж байсныг унтраажээ Автомашины ачаан дээр хог шатаж байсныг унтраажээ
05 сарын 07, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

Автомашины ачаан дээр хог шатаж байсныг унтраажээ

2026 оны 5 сарын 07

Arslan.mn

Нийслэл болон орон нутагт өнгөрсөн хоногт гал түймрийн хэд хэдэн дуудлага бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид шуурхай ажиллан унтраажээ.

Тодруулбал, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороонд автомашин шатаж байна гэсэн дуудлага 10:31 цагт бүртгэгдсэн байна. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход “Hyundai Mighty” загварын автомашины ачаан дээрх хог шатаж байсныг унтраажээ.

Мөн Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал багт 13:22 цагт амбаар шатаж байна гэсэн дуудлага ирсэн байна. Батсүмбэр сум дахь 84 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ийн эзэмшлийн 2х2 метрийн хэмжээтэй, модон хийцтэй амбаарын дээвэр шатаж байсныг унтраасан байна.

Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд 15:27 цагт гэр шатаж байна гэсэн дуудлага бүртгэгджээ. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн эзэмшлийн таван ханатай гэр, эд зүйлсийн хамт бүрэн шатсан байжээ. Мөн 3х4 метрийн хэмжээтэй хоёр амбаар шатсаныг унтраан ажилласан байна.

Түүнчлэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт толгод багт 22:53 цагт байшин шатаж байна гэсэн дуудлага иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын 68 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын эзэмшлийн 7х6 метрийн хэмжээтэй, мансардтай хоёр давхар байшингийн мансард шатаж, нэгдүгээр давхар руугаа тархаж байсныг унтраасан байна.

Харин Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд өнөөдөр буюу тавдугаар сарын 7-ны өдрийн 04:48 цагт цайны газрын гал тогоонд гал гарчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын 36 дугаар ангийн алба хаагчид иргэн Ү-ын эзэмшлийн 10х6 метрийн хэмжээтэй цайны газрын 5х6 метрийн хэмжээтэй гал тогооны хэсэг шатаж байсныг унтраасан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668788
0 эможи

keyboard_arrow_up