П.Сувданхуяг: Хэдийгээр эхнэр, хүүхэд минь босож ирэхгүй ч хэрэгтэнд ялыг нь үүрүүллээ
2026 оны 5 сарын 06

Жирэмсэн эмэгтэйг 4 настай охиных нь хамт онц хэрцгийгээр хөнөөж, 3 настай охины биед хүнд гэмтэл учруулсан М.Батчулуунд бүх насаар нь хорих ял оноох шүүхийн шийдвэр гаргасан.
Шүүх хурлын дараа хохирогчийн нөхөр П.Сувданхуяг "Өнөөдөр шүүх хурал боллоо. Монголын шүүх шударга шийдлээ. Өмгөөлөгч нартаа баярлалаа. Шүүх шударга байдгийг харлаа. Хэдийгээр эхнэр, хүүхэд маань босоод ирэхгүй ч ялыг нь үүрүүллээ" гэв.
Талийгаачийн ах " Алуурчинд гэмшиж байгаа шинж алга байна. "УУЧЛААРАЙ" гэсэн ганц үг ч хэлсэнгүй. Хэлэх үг үнэхээр алга" гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1
668782
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:
