ЦАГ АГААР: Зуны саруудад олон жилийн дунджаас дулаан, хур тунадас бага байх төлөвтэй ЦАГ АГААР: Зуны саруудад олон жилийн дунджаас дулаан, хур тунадас бага байх төлөвтэй
05 сарын 06, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

ЦАГ АГААР: Зуны саруудад олон жилийн дунджаас дулаан, хур тунадас бага байх төлөвтэй

2026 оны 5 сарын 06

Arslan.mn

2026 оны зургаадугаар сараас наймдугаар саруудын цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна. 

Зургаадугаар сард: Агаарын дундаж температур Өмнөговь, Дорноговийн нутаг, Дундговийн ихэнх, Говь–Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Нийлбэр хур тунадас Баян–Өлгий, Ховд, Говь–Алтай, Өмнөговийн нутаг, Увс, Завханы баруун, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. 

Долоодугаар сард: Агаарын дундаж температур Хэнтий, Дорнодын нутаг, Төвийн зүүн, Сүхбаатарын хойд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байна. Нийлбэр хур тунадас Баян–Өлгий, Ховд, Говь–Алтай, Өмнөговийн нутаг, Увс, Завханы баруун, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. 

Наймдугаар сард: Агаарын дундаж температур Өмнөговийн ихэнх, Дорноговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байна. Нийлбэр хур тунадас Баян–Өлгий, Ховдын нутаг, Увс, Говь–Алтайн ихэнх, Завхан, Өмнөговийн баруун, Баянхонгорын өмнөд, Дорнодын зүүн хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. 

Зургаадугаар сард агаарын температур нутгийн өмнөд хэсгээр, долоо болон наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна. Хур тунадас зургаадугаар сард баруун болон говиор, долоодугаар сард ихэнх нутгаар, наймдугаар сард баруун болон зүүн хэсгээр олон жилийн дунджаас бага байх төлөвтэй байна. Иймд агаар, хөрсний хэт халалт, хуурайшилт нэмэгдэх хандлагатай байх тул болзошгүй ой хээрийн түймэр, цаг агаарын гаралтай аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668770
1 эможи

keyboard_arrow_up