Ахмад ажилтан, цагдаагийн дэд хурандаа М.Лхамдорж “Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан” цол хүртлээ Ахмад ажилтан, цагдаагийн дэд хурандаа М.Лхамдорж “Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан” цол хүртлээ
05 сарын 05, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

Ахмад ажилтан, цагдаагийн дэд хурандаа М.Лхамдорж “Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан” цол хүртлээ

2026 оны 5 сарын 05

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 64 дүгээр зарлигаар ахмад ажилтан, цагдаагийн дэд хурандаа Маналсүрэнгийн Лхамдоржид “Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан” цол хүртээлээ.

Тэрбээр нь 1967 онд Улаанбаатар хотын Цахилгаан шугам сүлжээний газар цахилгааны эдийн засагч, техникчээр ажлын гараагаа эхэлж ахлах нягтлан бодогч, ерөнхий нягтлан бодогчоор дэвшин ажиллаж, улс болон цагдаагийн байгууллагад тасралтгүй 54 дэх жилдээ ажиллаж байна.

Цагдаагийн дэд хурандаа М.Лхамдорж нь ажилласан байгууллагуудынхаа материаллаг баазыг бэхжүүлэх чиглэлээр нөр их туршлагатай, ажлаа бүтэн жил, улирал, сараар төлөвлөн, алба хаагчдыг удирдах, үүрэг даалгавар өгөх, биелэлт үр дүнг тооцох, ар гэрийн амьдрал ахуй нийгмийн байдлыг соргог хүлээн авч тэдний сул талыг олж засах, урамшуулах хэлбэрийг түлхүү анхаарч, уулзаж заавар өгөх, тэдэнд урам зориг өгөх зэрэг ажлын дадлага туршлагатай, ажил хамт олондоо нэр хүндтэй манай тэргүүний, ахмад удирдах ажилтан юм.

Arslan.mn

 

Эрхэм Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан, цагдаагийн дэд хурандаа М.Лхамдорж Танд халуун баяр хүргэж, эрүүл энхийн дээдийг хүсэн ерөөе.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668758
1 эможи

keyboard_arrow_up