Бусдаас 1,2 тэрбум төгрөг ЗАЛИЛСАН ХЭРГИЙГ ШАЛГАЖ байна Бусдаас 1,2 тэрбум төгрөг ЗАЛИЛСАН ХЭРГИЙГ ШАЛГАЖ байна
05 сарын 04, Даваа
Өнөөдөр тойм

Arslan.mn

Бусдаас 1,2 тэрбум төгрөг ЗАЛИЛСАН ХЭРГИЙГ ШАЛГАЖ байна

2026 оны 5 сарын 04

Arslan.mn

Урьд өмнө нь удаа дараа ял шийтгэл эдэлж байсан, эрүүгийн нөлөө бүхий этгээд болох “Д” нь өнгөрсөн оны 10 дугаар сард Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутаг дэвгэрт тусгай зориулалтын техник хэрэгсэл ашиглан газрын хэвлийд хууль бусаар халдаж, ашигт малтмал олборлосон нь тогтоогдсон. 

Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэрэгт бүртгэлтийн хэрэг нээн шалгах явцад дээрх этгээд нь “...Надад танил тал зөндөө хүмүүс байна, охины чинь ялыг  хөнгөлж өгнө, сайн өмгөөлөгч авч өгнө...” гэж бусдад амлалт өгч, зохиомол байдал бий болгож, 50 сая төгрөг авч залилсан бөгөөд улмаар хохирогчийг цагдаагийн байгууллагад гомдол гаргуулахгүй байх зорилгоор тогтмол заналхийлж, сүрдүүлсэн байж болзошгүй гэмт хэрэг; 

Мөн бусдын 1,150,000,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг бусдад зарж өгнө гэж хууран мэхэлж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан эд хөрөнгийн өмчлөлийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдлүүдэд Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668738
0 эможи

keyboard_arrow_up