Жирэмсэн эмэгтэйг 4 настай охинтой нь хутгалж хамт хөнөөсөн этгээдийн шүүх хурал энэ сарын 6-нд болно
2026 оны 5 сарын 04

Энэ оны нэгдүгээр сарын 04-нд Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт онц ноцтой хүн амины гэмт хэрэг гарсан.
Тодруулбал, Дарь-Эхэд энэ оны 1 дүгээр сарын 4-нд жирэмсэн эмэгтэйг 4 настай охинтой нь хөнөөж, 3 настай охиныг хүнд гэмтээсэн хэрэг гараад байсан.
Уг хэрэгт хөршийнх нь 48 настай М.Батчулуу гэгчийг нийслэлийн Прокурорын газар Эрүүгийн хуулийн 10.1-2.6.2 “Олон хүнийг хөнөөсөн”, 10.1.3 “Бага насны хүүхдийг хөнөөсөн”, “Өөр нэг хүүхдийн амь бүрэлгэхийг завдсан” гэх заалтаар яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлжээ.
Түүний гэм бурууг шүүх хурал 5 дугаар сарын 6-ны 09:00 цагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
668734
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:
