Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ
2026 оны 5 сарын 04

Өнгөрөгч 2025 оны тавдугаар сард иргэн “З” сураггүй алга болсон гэх хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байжээ.
Мөрдөн шалгах ажиллагаа явуулахад иргэн “Т” нь хамтран амьдрагч “З”-ын амь насыг 2025 оны тавдугаар сард хохироож, ул мөрөө нуун далдлах зорилгоор цогцсыг бусадтай хамтран зөөвөрлөж, нуусан байсныг Эрүүгийн цагдаагийн албанаас илрүүллээ.
Цогцсыг Орхон аймгийн төвөөс 48км-ийн зайд зөөвөрлөж, булсан байжээ. Уг хэрэгт холбогдох этгээдүүдийг тогтоон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
668730
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:
