С.Бямбацогтын нислэгтэй холбоотой мэдээлэлд МИАТ мэдэгдэл гаргалаа С.Бямбацогтын нислэгтэй холбоотой мэдээлэлд МИАТ мэдэгдэл гаргалаа
05 сарын 04, Даваа
Өнөөдөр тойм

Arslan.mn

С.Бямбацогтын нислэгтэй холбоотой мэдээлэлд МИАТ мэдэгдэл гаргалаа

2026 оны 5 сарын 04

Arslan.mn

Сүүлийн хэд хоног цахим орчинд тархсан УИХ-ын дарга С.Бямбацогт Ховд аймагт ажиллахдаа нисдэг тэрэг ашигласан гэх мэдээлэл иргэдийн дунд шүүмжлэл дагуулсан.

Энэхүү асуудалтай холбогдуулан МИАТ ТӨХК-аас албан ёсны мэдэгдэл гаргаж, дээрх мэдээллийг үндэслэлгүй хэмээн мэдэгдэл гаргажээ.

Мэдэгдэлд дурдсанаар, "Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогт 2026 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн “МИАТ" ТӨХК-ийн ОМ031 аяллын дугаартай Улаанбаатараас Ховд чиглэлийн нислэгээр зорчсон бөгөөд тус нислэг нь нийт 62 зорчигчтойгоор хуваарийн дагуу 06:36 минутад "Чингис хаан" ОУНБ-аас хөөрч, "Ховд" нисэх буудалд орон нутгийн цагаар 07:35 минутад газардсан. Тус нислэг саатаагүйг үүгээр мэдэгдэж байна" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668706
0 эможи

keyboard_arrow_up