Аялал жуулчлалын салбарын хөнгөлөлттэй зээл олголтыг ил тод болгоно Аялал жуулчлалын салбарын хөнгөлөлттэй зээл олголтыг ил тод болгоно
05 сарын 04, Даваа
Өнөөдөр тойм

Arslan.mn

Аялал жуулчлалын салбарын хөнгөлөлттэй зээл олголтыг ил тод болгоно

2026 оны 5 сарын 04

May be an image of one or more people

Монгол банк болон арилжааны банкуудын төлөөлөлтэй уулзаж, аялал жуулчлалын салбарын хөнгөлөлттэй зээлийн хэрэгжилт болон тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцлоо.

2026 онд 250 тэрбум төгрөгийн зээл олгохоор төлөвлөсөн ч эрэлт 9.2 дахин давж, 1053 аж ахуйн нэгжээс 2.3 их наяд төгрөгийн зээлийн хүсэлт ирсэн нь эх үүсвэрийн хүрэлцээ, хүртээмжийн асуудлыг хурцаар тавьж байна.

Мөн салбарын үндсэн үйл ажиллагаа явуулдаг АЖ АХУЙН НЭГЖҮҮД ЗЭЭЛД ХАМРАГДАЖ ЧАДАХГҮЙ байгаа зэрэг олон ХҮНДРЭЛҮҮД тулгамдаж байгаа талаар ярилаа. Иймд дараах ШИЙДВЭРИЙГ гаргаж, хамтран үр дүнтэй хэрэгжүүлэхээр тогтов.

НЭГТ: Зээлийн шалгуурыг тодорхой болгож, аж ахуйн нэгжийн үндсэн үйл ажиллагааг холбогдох бүртгэл, мэдээллийн сантай тулган нарийвчилж, ЗОРИЛТОТ БУС ААН-ИЙГ ХАСАХ,

ХОЁРТ: Зээл авсан аж ахуйн нэгжүүдийн мэдээллийг ОЛОН НИЙТЭД нээлттэй болгож, ЖАГСААЛТЫГ ИЛ ТОД ЗАРЛАХ

ГУРАВТ: 500 сая төгрөгөөс дээш зээлд ХЯНАЛТЫН ГЭРЭЭ байгуулж, ЗЭЭЛИЙН ЗӨВ ЗАРЦУУЛЖ байгаа эсэхэд ХАТУУ ХЯНАЛТ ТАВИХ,

ДӨРӨВТ: Зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, ХУВААРИЛАЛТЫГ ОНОВЧТОЙ болгох талаар судлах зэрэг шийдэлд хүрлээ.

Ингэснээр уг зээл зорилтот аж ахуйн нэгжүүдэд илүү хүртээмжтэй хүрэхээс гадна салбарын ААН-ийн үйл ажиллагаа тогтворжиж, ЭДИЙН ЗАСАГТ Ч ЭЕРЭГ НӨЛӨӨ үзүүлнэ гэж үзэж байна.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668705
0 эможи

keyboard_arrow_up