Ногоон улсын дугаарыг 100% цахилгаан буюу BEV, EREV төрлийн автомашинд олгоно. Prius, Aqua автомашинуудад олгохгүй Ногоон улсын дугаарыг 100% цахилгаан буюу BEV, EREV төрлийн автомашинд олгоно. Prius, Aqua автомашинуудад олгохгүй
05 сарын 01, Баасан
Өнөөдөр тойм

Arslan.mn

Ногоон улсын дугаарыг 100% цахилгаан буюу BEV, EREV төрлийн автомашинд олгоно. Prius, Aqua автомашинуудад олгохгүй

2026 оны 5 сарын 01

Arslan.mn

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилгын хүрээнд цахилгаан хөдөлгүүртэй автомашины хэрэглээг дэмжих, цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээг нэмэгдүүлэх бодлого шийдвэрийн хүрээнд цахилгаан тээврийн хэрэгслийг тодорхой ангиллын дагуу дугаарын хязгаарлалтад хамруулахгүй ногоон дугаар олгох талаар Зам, тээврийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийлээ.  

Дараах тээврийн хэрэгслийг дугаарын хязгаарлалтад хамруулахгүй ногоон дугаар олгоно:  

  • 100 хувь цахилгаан буюу BEV төрлийн автомашинд шууд ногоон дугаарыг олгох юм байна.
  • Мөн EREV төрлийн буюу үндсэн хөдөлгүүр нь цахилгаан, түүн дээрээ нэмээд батарей цэнэглэх зориулалтын нэмэлт эх үүсвэртэй, цахилгаан тээврийн хэрэгслийг эко ангилалд оруулж, дугаарын хязгаарлалтаас чөлөөлөх шийдвэр гарчээ. 

Олон нийтийн дунд энэ шийдвэр приус, акуа, хосолмол хөдөлгүүртэй Hybrid тээврийн хэрэгслүүдэд мөн хамаатай гэсэн ташаа ойлголт явж байна. Hybrid тээврийн хэрэгслүүдэд ногоон дугаар олгохгүй гэдгийг онцлов. 

100 хувь цахилгаан болон түүн дээрээ нэмэлт батарей цэнэглэх эх үүсвэр буюу жижиг хэмжээний генератор суурилуулсан тээврийн хэрэгсэлд ногоон дугаар олгоно гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668688
0 эможи

keyboard_arrow_up