ЦЕГ: “Ажил гүйцэтгэх гэрээ олж өгсөнгүй“ гэх шалтгаанаар хүний аминд хүрсэн хэргийг шалгаж байна ЦЕГ: “Ажил гүйцэтгэх гэрээ олж өгсөнгүй“ гэх шалтгаанаар хүний аминд хүрсэн хэргийг шалгаж байна
04 сарын 29, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

ЦЕГ: “Ажил гүйцэтгэх гэрээ олж өгсөнгүй“ гэх шалтгаанаар хүний аминд хүрсэн хэргийг шалгаж байна

2026 оны 4 сарын 29

Arslan.mn

СХД-ийн 4-р хорооны Засаг дарга Л.Д "Ажил гүйцэтгэх гэрээ олж өгсөнгүй" гэх шалтгаанаар хүний амь хөнөөсөн хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд  2026 оны 4-р сарын 28-наас 29-нд шилжих шөнө 00.05 цагийн орчимд дуудлага мэдээлэл иржээ. Уг дуудлагаар Сонгинохайрхан дүүргийн 29-р хорооны нутаг дэвсгэр болох “Москва хорооллын орчимд иргэд хоорондоо зодолдож байна“ гэсэн мэдээлэл өгсөн.

Дуудлагын дагуу Цагдаагийн алба хаагчид очиход нэг иргэн амиа алдсан байсан. Шалгалтын явцад 39 настай Д нь амь хохирогчийг “Гэрээний ажил олж өгнө” гэсэн нэршлээр өгсөн 24 сая төгрөгтөө ажил олж өгсөнгүй, мөнгөө буцааж өгсөнгүй гэх шалтгаанаар толгой, гэдсэн тус газар нь цохисны улмаас амиа алдсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон.

Цагдаагийн байгууллагаас хэргийг мөрдөн шалгах ажиллагаа явуулж, амь хохирогчийн нас барсан шалтгааныг нарийвчлан тогтооно гэж ЦЕГ-аас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668651
0 эможи

keyboard_arrow_up