Сүхбаатар, Дундговь, Завхан аймгуудын баяр наадмын тов гарчээ
2026 оны 4 сарын 28

Засгийн газрын 2026 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 143 дугаар тогтоолын дагуу зарим аймгийн баяр наадмын хугацааг баталж, хурдан морины бүсийн уралдааныг зохион байгуулах шийдвэр гарчээ.
Тогтоолоор Дундговь, Завхан, Сүхбаатар аймгуудын баяр наадмыг 2026 оны 7 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд тэмдэглэхээр тогтоосон байна. Мөн Орхон аймгийн баяр наадам болон Эрдэнэт хот байгуулагдсаны 50 жилийн ойг 7 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд тус тус зохион байгуулна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
668628
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:
