“Цагдаагийн байгууллагын түүхийг хэн сайн мэдэх вэ?“ мэдлэг сорих тэмцээн зохион байгууллаа

ДХИМ-ийн Цагдаагийн сургуулийн Цагдаагийн эрх зүйн тэнхимээс “Цагдаа судлал” клубтэй хамтран “Цагдаагийн байгууллагын түүхийг хэн сайн мэдэх вэ” сэдэвт мэдлэг, чадвар сорих тэмцээнийг зохион байгууллаа.
Тэмцээний эхний өдөр хууль эрх зүйн мэдлэгийг шалгах, хоёр дахь өдөр галт зэвсэгтэй харьцах чадвар, буухиа тэмцээн гэсэн 3 төрлөөр өрсөлдөж, эрэгтэй төрөлд “Тэргүүн байр”-т Цагдаагийн сургуулийн 322 дугаар дамжааны түрүүч Г.Хос-Эрдэнэ, “Дэд байр”-т 324 дүгээр дамжааны сонсогч Ц.Энхболд, “Гутгаар байр”-т 324 дүгээр дамжааны ахлах түрүүч Л.Мөнхсайхан, эмэгтэй төрөлд “Тэргүүн байр”-т тус сургуулийн 321 дүгээр дамжааны сонсогч А.Болормаа, “Дэд байр”-т 324 дүгээр дамжааны сонсогч Д.Сэлэнгэ, “Гутгаар байр”-т 323 дугаар дамжааны сонсогч М.Дуламсүрэн нар шалгарлаа.

Тэмцээн нь сонсогч, суралцагчдын цагдаагийн байгууллагын түүхийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, цагдаагийн алба, ажил мэргэжлээрээ бахархах, ажил үүргээ чин шударгаар биелүүлэх хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн юм.








