ЦЕГ: 9, 11-р ангийн сурагчид үл ойлголцсноос болж хоорондоо маргалдаж, нэгнийхээ биед гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон
2026 оны 4 сарын 27

Цахим орчинд “ЕБС-ийн хүүхдүүд нэгнээ зодож гэмтээжээ. Хүүхдүүдийн хүмүүжил арай биш ээ, охин хүүхэд нэгнээ ингэж ураад маажаад хаячихсан” гэх мэдээлэл нийтлэгдсэн. Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Мэдээллийг Архангай аймгийн цагдаагийн газраас энэ сарын 24-ний өдөр бүртгэлд авч шалгасан.
Шалгалтын явцад Архангай аймгийн Хайрхан сумын ЕБС-ийн 9, 11 ангийн сурагчид болох Б, Д нар нь үл ойлголцсноос болж хоорондоо маргалдаж, нэгнийхээ биед гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон.
Насанд хүрээгүй хохирогч Б-г хамгаалах байранд хүргэсэн, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна" гэлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
668613
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:
